Тавтай морилно уу!

зайн сургалт

2012-03-07, 22:15

ээж аавын тухай шүлэг

 

Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт

Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижии минь ээ

Мөрөө цувуулж тамгалан  хүн болохын цагт

Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ

 

Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт

Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ

Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт

Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ

 
         *********        ***********         ***********

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм

Зоргоорооо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм

Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм

Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

 

Уудам орчлонг үүрэх гэж эр хүн тэнхээлэг төрдөг юм

Учрах тавиланг сөрөх гэж эр хүн золбоолог төрдөг юм

Буурал түүхийг бүтээлцэх гэж эр хүн эрхэмсэг төрдөг юм

Бусдын төлөө халих гэж эр хүн хүчирхэг төрдөг юм

           *********        ********       *********

Сүлдтэй монголд төрсөн болохоор хүү тань хийморлог явнаа, ээжээ

Сүүтэй энгэрээс унасан болохоор охин тань уяхан явнаа  ааваа

 Сүнстэй биеийг олж төрсөн болохоор хүү  тань ухаалаг явнаа, ээжээ

 Сүүдэртэй орчлонд мэндэлсэн болохоор охин тань одтой явнаа ааваа

 

Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдагийм ээжээ


Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдагийм ааваа


Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдагийм ээжээ


Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг ийм ааваа

 

 


Илгээх | 24961 хүн уншсан | Бичсэн: norjin

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (15) | :

suuliin 8 mornii neriig n ogooch
Зочин хэзээ бичсэн: 14:09, 2019-04-09 | |
маш гоё шүлэг бна аа
Зочин хэзээ бичсэн: 14:07, 2019-04-09 | |
гоё ю
маа
Зочин хэзээ бичсэн: 12:46, 2017-10-21 | |
ene shulgiig hen bichdeg we hariult n zohilch zohiolch hizeech ooriin dursamjgui bichdeggui shuude shulgiig tiim bolohoor shuleg bichsen hund bayrlalaa
247 хэзээ бичсэн: 18:09, 2017-04-20 | |
Энэ сүүүлийн хэдэн мөрний шүлгийн нэрийг зохиогчтой нь өгөөөч гуйя
с (зочин) хэзээ бичсэн: 18:06, 2016-11-28 | |
их сайхан шүлэг байна ээж минь бодогдоод их нулммас асгарлаа нь сайхан шүлгийг зохиосон хүн ариун сэтгэлтэй байгаасай
Зочин хэзээ бичсэн: 20:15, 2016-06-04 | |
mash goy shuleg bn bayrlalaa
Зочин хэзээ бичсэн: 15:42, 2016-01-05 | |
mash caihan shuleg bna
Зочин хэзээ бичсэн: 17:06, 2015-05-19 | |
Зохигч нь хэн юм бэ
Зочин хэзээ бичсэн: 17:34, 2014-12-15 | |
goy shvleg b.a nadad ih taalagdlaa
king хэзээ бичсэн: 18:50, 2014-05-04 | |
маш их таалагдлаа баярлалаа энэ шүлгүүдийг уншаад ээж ааваа их саналаа дахин дахин баярлалаа
аагий (зочин) хэзээ бичсэн: 20:15, 2013-12-14 | |
ih heregtei shvleg bn
Ta bvhendee bayarlaa.
erdenehishig хэзээ бичсэн: 20:09, 2013-05-02 | |
Зохиогч нь хэн бэ?
хишгээ (зочин) хэзээ бичсэн: 22:37, 2013-04-29 | |
Энэ шүлгийн зохиолч хэн бэ?
хишгээ (зочин) хэзээ бичсэн: 22:35, 2013-04-29 | |
баяраллаа
их хэрэгтэй шүлэг байна шүү баяраллаа та нарт сайн авалаа
шоо (зочин) хэзээ бичсэн: 20:53, 2013-03-07 | |

Шинэ нийтлэлүүд

Нэрээр бичив.

Би Н охой жилийн намар үүр хаяарах цагаар               &nbs...

Хэрвээ би...

                &nbs...

Нутагтаа би очих дуртай./Шүлэг/

Булгийн хөндийгөө харах болгондооБуурал ижийгээ санах юмааАлтан овоондоо мөргөх болгондооАчлал юунд ...

(гарчиггүй)

удаж,удаж өнөөдөр төрсөн өдрөөрөө блогтоо орж  ирлээ яасан их удаав дээ сайн ууууууууу одоо би ...

дан ясаар хийсэн хуур

Энэ хуур нь аргалын болон зээрийн эвэр.тэмээний далны ясаар урлажээ.Ёслолын ба чимэглэлийн хуурнаас ...

түмэннасан хээ

...

ээж аавын тухай шүлэг

  Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижи...

Хүн төрлөхтний түүхэн дэх 10 том нээлт

Олон улсын эрдэмтэд болон олон  нийтийн дунд явуулсан санал асуулагын дүнгээр хүн төрлөхтний тү...

арга ухаан

Будагтайгаа хатчихсан бийр,багсийг манайхан хаячихдаг.Түүний оронд бага зэрэг будаг шингэлэгчтэй гял...

хамгийн үнэтэй ном

Манай ертөнцийн хамгийн үнэтэй ном Леонардо Да Винчийн "Codex Leicester" 30.8 сая доллар.Э...

Би монголоороо гоёдог

...

Ш.Гүрбазар "Монголоороо гоёдог"

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учирХүмүүний алтан заяа энд баихын учирТуурайн тамгатай хөрсөн дээ...

мээдээлэл аваад мэдлэгээ зузаалаарай.

Энэ блогт бусдад хэрэгтэй гэсэн бүх зүйлийг оруулах болно.хүмүүст,хүүхдүүдэд мэдлэг,мэдээлэл түгээх ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 48735 дахь зочин боллоо. Баярлалаа :-)