Нутагтаа би очих дуртай./Шүлэг/
Булгийн хөндийгөө харах болгондоо
Буурал ижийгээ санах юмаа
Алтан овоондоо мөргөх болгондоо
Ачлал юунд нь залбирах юмаа
Хэлсэн үгийг нь сануулдаг болохоор
Хөрөг дүрийг нь харагдуулдаг болохоор
Амьсгалсан агаараар нь амьсгалдаг болохоор
Амссан уснаас нь уудаг болохоор
Нутагтаа би очих дуртай.
Өвдөгийн бууцаа санах болгондоо
Өөрийн ижийгээ бодох юмаа
Сүмийн булгаа зорих болгондоо
Сүслэн залбирч мөргөх юмаа
Захисан үгийг нь сануулдаг болохоор
Зөөлөн сэтгэлийг нь мэдрүүлдэг болохоор
Хацар юуг минь илээд ч баих шиг санагдахаар
Хайр юунд нь нялхараад ч байх шиг болохоор
Нутагтаа би очих дуртай.
Аваргын уулаа зорих болгондоо
Ачит ижийгээ санах юмаа
Дэлгэрэх нутагтаа очих болгондоо
Дээдийн жаргалд умбах юмаа
Хүй тасарч унасан болохоор
Хөлд орж тэнчсэн болохоор
Газар тамгалж гишгэсэн болохоор
Галд ээж торнисон болохоор
Нутагтаа би очих дуртай
Цагаан хадын уул минь
Цайран цайран харагддаг билээ л
Улаан худгийн толгод минь
Угалзран угалзран тосдог билээ л
Ээжээ хуваан тасарсан болохоор
Эгшиг дуугаа хадаасан болохоор
Унаж босож өссөн болохоор
Уйлж дуулж явсан болохоор
Нутагтаа би очих дуртай
Ээж минь бас л тэнд
Ээжээсээ унасан юм гэнэ лээ
Энэ хорвоод ирэхдээ
Эрэгтэй дүү дагуулсан юм гэнэ лээ
Унасан газар нь тэнд болохоор
Уулзах гэж очдог юмаа
Төрсөн бууц нь Дэлгэрэхэд болохоор
Тааралдах боловуу гэж горьддог юмаа
Нутагтаа би очих дуртай,
Улаан хошуунд гарсан юм гэнэ лээ
Цагаан овоонд бойжсон юм гэнэ лээ
Өвдөгийн бууцанд торнисон юм гэнэ лээ
Өндөр болтлоо өссөн юм гэнэ лээ
Гурван өндрийнхэн гэж хэлэлцдэг байсан гэсэн
Гуйлга гуйж хэцүүхэн амьдарсан гэсэн
Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн
Гуравдах нь эрэгтэй байгаасай гэж залбирсан гэсэн
Хүсэл нь биелэж би гарсан болохоор
Хүний хорвоотой анх тэнд танилцсан болохоор
Алтан овоо минь тэвэрч энгэртээ өлгийдсөн болохоор
Рашаан булаг минь тосож урсгалдаа угаасан болохоор
Нутагтаа би очих дуртай.
Булгийн хөндийд хүү минь унасан юмаа гэдэг сэн
Гурван марал гудайхад тасарсан юмаа гэдэг сэн
Найм хоног өвдөж,толгой нь анх цухуйсандаа гэсэн сэн
Нартад ирэх гэж байж их л хоргодсондоо гэсэн сэн
Урт наслах байхаа,миний хүү гэсэн болохоор нь
Урмын үгийг нь сонсох гэж нутагтаа би очдог юмаа
Уудам орондоо бүл нэмэх,амьдрал хайрласан болохоор
Ухаант ээжтэйгээ уулзах гэж нутагтаа би очдог юмаа
Ууландаа мөргөж таягийг нь залсандаа би
Удамдаа дамжуулах гэж эрхийг нь хадгалсандаа би
Хүслийг нь гүйцээх гэж би хүрдийг нь эргүүлдэг дээ
Хүү нь болж төрсөн би бурханыг нь тахидаг даа
Би нутагтаа очих дуртай
Тиймээ би нутагтаа очих дуртай.
2013 . 03 . 17 Сайншанд
Илгээх | 526 хүн уншсан | Бичсэн: norjin
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Нэрээр бичив.
Би Н охой жилийн намар үүр хаяарах цагаар &nbs...
Хэрвээ би...
&nbs...
Нутагтаа би очих дуртай./Шүлэг/
Булгийн хөндийгөө харах болгондооБуурал ижийгээ санах юмааАлтан овоондоо мөргөх болгондооАчлал юунд ...
(гарчиггүй)
удаж,удаж өнөөдөр төрсөн өдрөөрөө блогтоо орж ирлээ яасан их удаав дээ сайн ууууууууу одоо би ...
дан ясаар хийсэн хуур
Энэ хуур нь аргалын болон зээрийн эвэр.тэмээний далны ясаар урлажээ.Ёслолын ба чимэглэлийн хуурнаас ...
түмэннасан хээ
...
ээж аавын тухай шүлэг
Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижи...
Хүн төрлөхтний түүхэн дэх 10 том нээлт
Олон улсын эрдэмтэд болон олон нийтийн дунд явуулсан санал асуулагын дүнгээр хүн төрлөхтний тү...
арга ухаан
Будагтайгаа хатчихсан бийр,багсийг манайхан хаячихдаг.Түүний оронд бага зэрэг будаг шингэлэгчтэй гял...
хамгийн үнэтэй ном
Манай ертөнцийн хамгийн үнэтэй ном Леонардо Да Винчийн "Codex Leicester" 30.8 сая доллар.Э...
Би монголоороо гоёдог
...
Ш.Гүрбазар "Монголоороо гоёдог"
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учирХүмүүний алтан заяа энд баихын учирТуурайн тамгатай хөрсөн дээ...
мээдээлэл аваад мэдлэгээ зузаалаарай.
Энэ блогт бусдад хэрэгтэй гэсэн бүх зүйлийг оруулах болно.хүмүүст,хүүхдүүдэд мэдлэг,мэдээлэл түгээх ...
Шинэ сэтгэгдлүүд
- Хэрвээ би... бичлэгт сарангоо (зочин): Маш гоё байсан шүү
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: suuliin 8 mornii neriig n
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: маш гоё шүлэг бна аа
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: гоё ю
- ээж аавын тухай шүлэг бичлэгт 247: ene shulgiig hen bichdeg we hariult n zohilch zohiolch hizeech ooriin dursamjgui bichdeggui shuude..
- ээж аавын тухай шүлэг бичлэгт с (зочин): Энэ сүүүлийн хэдэн мөрний шүлгийн нэрийг зохиогчтой нь өгөөөч
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: их сайхан шүлэг байна ээж минь бодогдоод их нулммас асгарлаа нь сайхан шүлгийг..
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: mash goy shuleg bn
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: mash caihan shuleg bna
- ээж аавын тухай шүлэг бичлэгт Зочин: Зохигч нь хэн юм бэ
- ээж аавын тухай шүлэг бичлэгт king: goy shvleg b.
- ээж аавын тухай шүлэг бичлэгт аагий (зочин): маш их таалагдлаа баярлалаа энэ шүлгүүдийг уншаад ээж ааваа их саналаа дахин дахин
- ээж аавын тухай шүлэг бичлэгт erdenehishig: ih heregtei shvleg bn Ta bvhendee bayarlaa.
- ээж аавын тухай шүлэг бичлэгт хишгээ (зочин): Зохиогч нь хэн