Тавтай морилно уу!

зайн сургалт

2013-03-23, 08:42

Хэрвээ би...

                                                                                                    
                                               /    Би  сайн шүлэгч биш шүү,зөвхөн өөртөө л бичдэг юм/

Хэрвээ би цэцэг байсан бол

             Ян сарьдагын цээжинд ургасан
             Янгирын сүрэгт чимэг нэмсэн
             Ямагт дээшээ наранд тэмүүлсэн
             Яргаж доошоо дэлхийд хоргодсон
             Зүгээр л салхины аясаар дохихгүй
             Зөвхөн  сайхан өнгөөр хуурахгүй
             Бэлийн цэцгүүдтэй бөхөлзөж дохилцсон
             Талын цэцгүүдтэй танилцаж мэндэлсэн
             Цаг нь болохоор тасар ойчход ч бэлэн
             Цармын нэгэн биет байна аа

Хэрвээ би ус байсан бол
              Намайг залгилсан бүхэнд унд болохсон
              Надад хандсан бүхэнд урам болохсон
              Дээшээ үүлтэй нэгдэж хамт доошоо унахсан
              Доошоо чийгтэй нийлж хамт дээшээ дэгдэхсэн

Хэрвээ би уул байсан бол
              Эх биендээ эрдэнэс нуусан Сүмбэр байснаас
              Энэхэн Говьдоо элсэнд булуулсан дов байнаа
              Жирийн л нэг хүн малдаа гишгүүлсэн
              Жижигхэн бор толгой болноо
              Харин би тэхдээ Хамаг монголын түүхийг нуусан
              Хамгаас өндөр" уул" байнаа

Хэрвээ би гал байсан бол
              Өөрөөрөө би бахархана-гал биендээ
              Өөрөөрөө би бахархана-халуун илчиндээ       
              Өөрөөрөө би бахархана-нар надаар бүтсэнд
              Өөрөөрөө би бахархана-хүн надруу тэмүүлдэгт
                          Ертөнц надгүй бол юу вэ-би өөрөөрөө бахархана
                          Ерөөсөө галгүй бол юу болох вэ- би өөрөөрөө бахархана

Хэрвээ би машин бол
             Зүтгэх хүч нь даацандаа тохирсон
             Түлхэх хүч нь хурдандаа нэмэгдсэн
             Гарын аясаар эргэхэд бэлэн
             Хөлийн аясаар бөмбөрхөд бэлэн
             Ардаа яваагаа хаяхгүй ээ
             Урдаа яваадаа атаархахгүй ээ
             Гэхдээ би тоосонд булуулахыг хүсэхгүй ээ
             Тэглээ ч би торойтол ганцаар тасрахгүй ээ

Хэрвээ би ургамал бол
              Хаврын гурван сардаа хөрсөндөө тэжээгдсэн
              Намрын гурван сардаа хөрстдөө мэндлэсэн
              Булт олнынхоо хэрэгцээг хангасан
              Буудай болж төрнө,гурил болж үхнэ

Хэрвээ би амьтан бол
              Жигүүртэн болоод төрчихвөл санаа нь тэнгэрт гарчих юм боловуу
              Жирийн дунд тивдээ уначихвал бие нь араатан болоод явчих юм боловуу
              Хорхойд хоргүй өчүүхэн шавьж болчихвол хэн нэгэн гишгэчих юм боловуу
              Хэзээ ч үгүйээ би ер нь амьтан болохгүй ээ
                  Заавал чи амьтан бол гэвэл хүн л больё
                  Заяа төөрөг мэргэлсэн лам болдог юм билүү
                  Зовлон жаргал гэтлүүлсэн буянтан болдог юм билүү
                  Зөөлөн хатууг мэдрүүлсэн аав л байядаа
                  Зөв бурууг хослуулсан хүн л явьядаа.


Илгээх | 1945 хүн уншсан | Бичсэн: norjin

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1) | :

Маш гоё байсан шүү
сарангоо (зочин) хэзээ бичсэн: 16:46, 2023-02-09 | |

Шинэ нийтлэлүүд

Нэрээр бичив.

Би Н охой жилийн намар үүр хаяарах цагаар               &nbs...

Хэрвээ би...

                &nbs...

Нутагтаа би очих дуртай./Шүлэг/

Булгийн хөндийгөө харах болгондооБуурал ижийгээ санах юмааАлтан овоондоо мөргөх болгондооАчлал юунд ...

(гарчиггүй)

удаж,удаж өнөөдөр төрсөн өдрөөрөө блогтоо орж  ирлээ яасан их удаав дээ сайн ууууууууу одоо би ...

дан ясаар хийсэн хуур

Энэ хуур нь аргалын болон зээрийн эвэр.тэмээний далны ясаар урлажээ.Ёслолын ба чимэглэлийн хуурнаас ...

түмэннасан хээ

...

ээж аавын тухай шүлэг

  Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижи...

Хүн төрлөхтний түүхэн дэх 10 том нээлт

Олон улсын эрдэмтэд болон олон  нийтийн дунд явуулсан санал асуулагын дүнгээр хүн төрлөхтний тү...

арга ухаан

Будагтайгаа хатчихсан бийр,багсийг манайхан хаячихдаг.Түүний оронд бага зэрэг будаг шингэлэгчтэй гял...

хамгийн үнэтэй ном

Манай ертөнцийн хамгийн үнэтэй ном Леонардо Да Винчийн "Codex Leicester" 30.8 сая доллар.Э...

Би монголоороо гоёдог

...

Ш.Гүрбазар "Монголоороо гоёдог"

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учирХүмүүний алтан заяа энд баихын учирТуурайн тамгатай хөрсөн дээ...

мээдээлэл аваад мэдлэгээ зузаалаарай.

Энэ блогт бусдад хэрэгтэй гэсэн бүх зүйлийг оруулах болно.хүмүүст,хүүхдүүдэд мэдлэг,мэдээлэл түгээх ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 48758 дахь зочин боллоо. Баярлалаа :-)